Хайртайгаа эвлэрээд эвлэрээд ч гэж дээ би л уурлаж тунирхаж байхгүй юу. Өөрөө хагассайны орой таг чимээгүй болчдийн,утсаа ч авахгүй тэгээд л элдэв зүйлс толгойд орж ирээд уурласан мсж бичээд унтаад өглөө. Маргааш н хайраа яасийн өчигдөр орой ирээл шууд унтсан ядраад гэдийн. Итгэхгүй байна гэтэл нээрээ гээд байгаамдаа. Дээр нэг охин хайраа энтэр гээд мсж бичсэн байсныг би олоод үзцэн юм, тэгээд л хар хорын юм бодогдож байгаам чинь..тэгсээр байтал өнөөх чинь хайр нь чамайг хуураагүй шүү яавал итгэхиймбээ гэсээр байтал өрөвдөөд уур гарчихаж байгаамдаа хэхэ.
Юм нээрэн сонин юмаа.
Ганцаараа байхдаа нэг л эршүүд сүр сар ,ааштай байдаг хүн чинь нэг л ялдам ,ааш зан сайжраал бас сэтгэл хөдлөл ихтэй болчихын, амархан гомдоол амархан баярлаал, бас байнга хаапийтай царайтай ,утаснаасаа салахгүй ..
Гэхдээ ийм байх нь надаа таалагдаж байна, бид 2т сая зөндөө асуудал тохиолдсон л доо ,ер нь эмэгтэй хүн их ухаалаг байх хэрэгтэй юм шиг ээ.. Би энэ блог дээрээ юм бичмээр санагдахийн даанч зав гарахгүй юмаа
........
.........
Sunday, March 11, 2012
Tuesday, February 7, 2012
Мартагдашгүй намар үзсэн нь
Саяхаан Мартагдашгүй намар гэдэг сүржин нэртэй даржин киног үзлээ. Ёстой дэмий кино байнлээ кино ч гэхэд хэцүү, миний хувьд Universe Best Songs наадмыг нь зав гарвал үздэг,тэндээс төрсөн гарсан залуусын дуу уран бүтээлийг нь харж л байдаг юм. Өмнөх хоёр мюзикл жаахан даржин санагдсан ч за яахвээ бас. Гэтэл энэ Мартагдйшгүй намар бол хуучин киногоо гутаасан онцгүй кино болсон байнлээ. Үйл явдал нь авцалдаагүй, огцом огцом, шал худлаа эрээн мяраан, анхны цас орсноо дараагийн үзэгдэл нь зуны нов ногоон өнгөтэй зун байсан. Дуусах нь хүртэл огцом хурдан дууссан хэхэ, ингээл дуусч байгаам байхдаа гэж гайхмаар байсан. Дэмий юм үзлээ гэцгээгээд гарч ирсэн дээ. Харни Хөх толбот хүмүүс эсвэл Нар сарны зааг нь арай дээр байсан байж магадгүй л юм. Үзсэн хүнээс сонсох юмсан.
Wednesday, January 25, 2012
...
Ганцхан би нөмөрдөг
Ганцаардлын торон нөмрөг
Хэн ч орж чадахгүй
Хэтэрхий нууцлаг миний ертөнц
Хаалга нь онгорхой,цонх нь хагархай
Харанхуй бүүдгэр миний өрөө
Хоосон лонх,урссан лаа
Хураагаагүй ор,дэлгэсэн ном
Жаазтай зургийн ардах бичээс
Чийггүй гундсан цонхон дахь цэцэг
Чив чимээгүй тэр орон зай
Чиний эзгүй миний диваажин...
Ганцаардлын торон нөмрөг
Хэн ч орж чадахгүй
Хэтэрхий нууцлаг миний ертөнц
Хаалга нь онгорхой,цонх нь хагархай
Харанхуй бүүдгэр миний өрөө
Хоосон лонх,урссан лаа
Хураагаагүй ор,дэлгэсэн ном
Жаазтай зургийн ардах бичээс
Чийггүй гундсан цонхон дахь цэцэг
Чив чимээгүй тэр орон зай
Чиний эзгүй миний диваажин...
Tuesday, January 24, 2012
Хов жив гэж
Миний ясны нэг дургүй зан бол хов жив ярих сонсох байгаан. Хов жив сонссноос босоод явчихсан нь дээр байдаг юм. Найз бүсгүйчүүд уулзахаар яринаа ярина, сонин сайхан гэдэг утгаараа.
Т үүнээс биш тэрний авгай тэгж гэнэ, тэр 2 тэгж явж гэнэ, тэр тийм алт мөнгө машин тэрэг авч гэнэ гэдэг шиг балайдуу юманд дургүй. Ёстой дургүй. Ер нь намайг хов сонсох дургуй болохоор найзууд хүртэл тиймэрхүү юм ярихаа ч больдог юм шиг санагдсан.Тэгээд ч хов ярьж сонсож байгаа хүн онцгүй энергитэй юм шиг санагдаад байдгийн.
Жижиг газар аймаг суманд бол хов жив их байдаг юм шиг байгаан. Ажилын газраар ах дүүгий хооронд ч тэр. Сонсохгүй ярихгүй байхад болж байгаам. Өөрийн минь тухай ярилаа ч тоохгүй л байвал амар боддог ч гүй. Заримдаа надаас гардаг эршүүд эршүүд зангууд маань хэрэгтэй юмаа гэж бодож сууна .

Subscribe to:
Posts (Atom)