Friday, February 26, 2016

Аймшигтай зүүд..

Урд шөнө жинхэнэ аймшгийн зүүд зүүдэллээ.
Санан санан бичиж байна кк ямар учиртайн болоо..






Би цагаан шохойтой жижиг байшингийн баруун талд гадаа дүүтэйгээ унтаж байх юм .Орон дээр.  Баруун залгаа хашаа болохоор хашааны банзнууд нь далийсан,зарим нь санжсан юм шиг..

Гадаа тас харанхуй биш бүрэнхийдүү. Дүү аль дүү юм бүү мэд 2-3 насны охин хүүхэд байна. Улаан атласан юм шиг хөнжилтэй юм. Би гэнэт сэрээд нүдээ нээтэл яг тэр хашааны банзан дээгүүр нэг хүн хараад зогсож байх юм. Банзан хашаа намхандуу бололтой .
Гэхдээ тэр хүн..  Нүүр царай нь сайн харагдахгүй хэрнээ төсөөллөөр бол батганй нүхтэй хар нүүртэй их том монхор хамартай хөгшиндүү хүн гэж бодогдоод байгаан.Хувцас нь бараг үжирсэн болов уу гэмээр яг ямар нь мэдэгдэхгүй хувцас. Сайн хараагүй боловч тийм байсан гэж санагдаад.  Малгай цув энтэр биш.  Хувцас гэхээр үжирсэн гэдэг үг л орж ирээд..
Хэсэг өөд өөдөөсөө харалцсан байх. Гэнэт аль түрүүлснийг санахгүй байна. Би дүүгээ хөнжилд нь цуглаад /хальт ороогоод  гэхиймуу даа / алдах шахан гэр лүү гээ гүйсэн. Нөгөө хүн ч цаашаа том том харайн гүйсэн. Манай байшин зүүн талдаа хаалгатай ба үүдний жижиг залгаа амбаартай бололтой. Тэгж санагдаад байна.. Тэр амбаарынх нь жижиг цонх нь нимгээн ягаавтар хөшигтэй.. Ороход ээж хэдэн дүү нар сэрүүн байх юм. Бодвол би гадаа дүүтэйгээ дөнгөж ороо засаад унтах гэж байсан юм болов уу.
Гэртээ орсон хойноо ээждээ хэлж байх юм. Ээж яаж хүлээж авсаныг мэдэхгүй юм. Санахгүй байна... Тэгээд би цонхоороо хартал ахиад гадаа яг цонх руу хараад зогсож байх юм. Тэгээд ахиад л хэсэг зогссоноо цаашаа том том хөнгөн гэгч гүйгээд явчих юм.. Ямар нэг юмыг маань авах гээд байгаа юм шиг мэдрэмж төрсөн..би араас нь зайл чи муу энтэр гээд дүү нарынхаа хажууд баатар шиг л байх юм.Аминдаа тэднүүсийгээ айлгахгүй гэсэн санаа нь юм болов уу.
Би зүүдэндээ нэг их айж цочоогүй уйлаагүй боловч, өглөө сэрэхэд мартагдаагүй жоохон сонин эвгүйцмээр санагдаад , бас ямар учиртайн болоо гэж бодогдоод болдоггүй.
Тэгээд бодлоо. Өчигдөр ямар ном уншлаа , юу ярилаа, юу бодлоо гэхчлэн.
Тунгалаг Тамирын Төмөрийг барихаар нэхэж явдаг тахарын хэд дотор нэг барзгар нүүртэй том эр гардагийг уржигдархан уншиж байсан юм.  Урд нь уншиж байсан  ч гэсэн pdf-ээр харж суусан юм. Тэр хүн зүүдний хүнтэй төстэй. Бусдыг мэдэх юм алга .Гэхдэ зүүдний хүнийг харсан санагдаад байгаам даа.
Ямар учиртай эвгүй зүүд нойронд ороод ирэв дээ.

No comments: