Wednesday, January 30, 2013

Амралтын өдрүүдээр..

Хагас бүтэнсайнд
амрахдаа махгүй хоол хийж идлээ.Хааяа нэг ингэх нь зүгээр байдаг юмаа. Бие хөнгөн байх шиг санагддаг.Тэгээд махгүй цуйван хийв ээ. Хятадад байхад  1 өвөр монгол зааж өгсийн, би зарим ногоог нь боломжоороо нэмж хачирлаад орлуулаад л хийчдэг юм.Ахиухан байцаа, саримсны иш тэгээд Дууяа гэдэг шиг санаж байна, соёолж байгаа вандуй юм шиг байна.Даанч энэ нь хажуугийн дэлгүүрт байгаагүй л дээ.
Ногоонуудаа  нарийн хэрчээд ургамлын тосонд жаахан хуураад ахиухан цуугаар амтална, би хар перец жаахан хийдэг ,тэгээд давс хийхгүй усаа тохируулаад буцлaхаар нь гурилаа хийгээд л болно доо . ердийн хүрэн цуугаар хийж болдог. Иймэрхүү
 Болсныхоо дараа иймэрхүү болдог, амттай шүү
 Аан бас үсний индүүгээр үсээ ороож сурлаа. Нэг л чаддаггүй байсан юм. Тэгээд ч энэ жил үсээ ургуулна гээд тайрахыг тэвчиж байгаан ккк
Тэргүүний сурагч нь скаутын цугларалтдаа ирээд байгаа нь.. жоохон байж дээ.. тэнд мэлийгээд байж байна.. аппаратаар зурагнаас татсан бололтой юмаа..комоо ухаж байгаад оллоо..

No comments: