Wednesday, January 25, 2012

...

 Ганцхан би нөмөрдөг
Ганцаардлын торон нөмрөг
Хэн ч орж чадахгүй
Хэтэрхий  нууцлаг миний ертөнц
Хаалга нь онгорхой,цонх нь хагархай
Харанхуй бүүдгэр миний өрөө
Хоосон лонх,урссан лаа
Хураагаагүй ор,дэлгэсэн ном
Жаазтай зургийн ардах бичээс
Чийггүй гундсан цонхон дахь цэцэг
Чив чимээгүй тэр орон зай
Чиний эзгүй миний диваажин...