Tuesday, January 26, 2016

Шинэ оны мэнд блог минь.

Шинэ оны мэнд блог минь.

Бичих гэхээр яг юу бичихээ мэдэхгүй ,мэдэхгүй ч гэж дээ эвлүүлж бичихээсээ залхуурсан юмдаг уу даа.
Блогуудаар их тэнэж унших юмдаа. Бичмээр санагдах үед эвлүүлж чадахгүй байна гэдэг одоо юуных вэ ккк.
Миний хувьд шинэ оноо жаахан таагүй угтсан ч гэлээ одоо мартагдаж байна. Угаасаа юмыг удаан хадгалаад байдаггүй амархан мартчихдаг хүн байгаан би чинь.
Шинэ ондоо ингэнэ тэгнэ гээд зөнөдөө л юм төлөвлөдөг ч хийсэн бүтээсэн нь бага. Үр дүнгүй шахуу , ахиад л он гарахаар төлөвлөөстэй ккк. Энэ байдлаасаа гармаар байна.
Гэхдээ би чадсаан. 1 хорт зуршлаа хаясан гэжугаа .  Угаасаа хаяна нэж бодож байсоон хэхэ.
Энэ жил би ерөнхийдөө :

- Юм оёдогоо  сайжруулах / үүнд дээлээ 2 янзаар оёж сурах , даалин хатгаад үзчих , нөхөр  бас сурья гээд байгаан, туузаар юм хийнээ гээд кзөндөө тууз авчихсан байгаа ашиглаж 1 юм болгох /
- Хас банкны хадгаламжийн дансаа одоо байгаагаас нь 1 дахин нэмчих ккк / банк бүр дээр бүтээгдэхүүнийг нь дэмжиж байна гэж данс нээлгэсээр хичнээн данстай болов ккк /
- Нөгөө л нэг шалгалтаа өгөх /англи хэлний ...../
-Гоо сайхандаа ихээхэн анхаарах  / Үүнд нүүрээ арчлах  жингээ барих
гэх мэт жижиг сажиг зүйлсээ дэвтэртээ нарийвчлан бичнэ . /
-Шарах шүүгээ шинээр худалдан авна.   /Загасаар хоол хийж чаддаггүй. Сурна. Хийдэг хоолны нэр төрлөө нэмж нөхрийн ходоодыг баярлуулна кк/
-Энэ онд цаг зав санхүүгээ зохицуулж байж очиж үзээгүй 1 газраа очиж үзнэ.
-Гэр бүлийн амьдралын хувьд  эвтэй найртай халуун дулаан орчин бүрдүүлэхийн тулд харилцаандаа ихээхэн анхаарна. Уур уцаараа багасгана,хүлээцтэй тайван байхыг хичээнээ.
-Сайн эхнэр сайхан гэрийн эзэгтэй байх юмсан гэж бодож сууна даа.

1 comment:

Batbold said...

Сайн уу? уулзаагүй удсан байна шүү. Блогтоо дөнгөж салхи оруулаад хартал чи бас юм биччихсэн байна ккк. Төлөвлөсөн бүхэнд нь амжилт.