Thursday, January 24, 2013

Өссөн нутгаа санаад байх юм


Энэ одоо юуных бэ?
Нас нэмж байгаагийнх уу, их л уяхан зөөлөн болоод хөдөөний зураг, бага нас, ангийн хүүхэд, хуучны зураг мэтийг харахаар уясаад байдаг болчихож..
Цагаан сар өнгөрөөд нэг зав гарган өссөн нутаг рругаа явж энэ тэрүүгээр алхаж, уул руу нь багынх шигээ мацаж, дэрст талаар нь алхахсан,нуурын эрэг дээр юм бодсон шигээн суухсан..
Даанч энэ юун хүүхэн хаанаас гараад ирэв гээд улсууд эргэж тойроод хараад гайхаад явуулахгүй байх л даа хэхэ.. Суманд ойрд үзэгдээгүй харагдаагүй хүн харагдахаар хүмүүс их сонирхож шохоорхоод байдаг юм билээ,цөөн хүнтэй бага газрын зан  байх л даа..Ингээд нутгийн хэдэн зураг..








3 comments:

Batbold said...

Сайхан нутагаа санахаас яахав. Хангай сум мөн үү?

quarelle said...

Бишээ хө. хангай хээр тал хосолсон нутаг гэдэг юмдаа хэхэ

Ochirton said...

Завхан аймгийн л сум бололтой байна мөн үү хэхэ