Monday, January 21, 2013

Элдэв шалдав зураг..


Шинэ оны мэнд блогчид оо!
Зав зай тун муу тул хааяа хааяа бичдэг, ач холбогдол багатай ч өөрөө бол энэ блогтоо их хайртай хэхэ.
7 хоногтоо нэг бичлэг заавал оруулж байна аа,мөн аль болох зөв бичихийг хичээнэ ээ. Уг нь би чинь хэлний талын хүн юм шүү дээ.
За ингээд энд хадгалсан бичлэгүүдээ нийтэлье, зав гарсан дээрээ. Ойрд нэг найзаасаа түр  авсан номнуудаа уншиж байгаа л даа. Заримдаа амждаггүй ч уншиж дуусгах болно,ер нь найзтайгаа ном солилцон уншиж байя гэж ярилцсан юм л даа.Эдгээр номнуудыг авсан юм,гэхдээ иймэрхүү номнууд ижил утгатай байдаг , тэрийг нь хэсэг уншиж байгаад тиймэрхүү бол уншдаггүй,хэрэгтэйг нь уншаад л орхидог гэхүү дээ, ном болгоныг унших албагүй шүү дээ тиймээ.




Энэ бол миний хуруу хумстайгаа байх үед ккк, шинэ жилээр зөндөө хүнд ажил хийгээд одоо энэ хумс энтэр маань байхгүй болсоон..
Цэцгээгийн блогноос санаа авч энэ гацуурыг хийсэн юм, хийсэн өдөр нь найзын охинд бэлэглэсэн хэхэ
Миний хайртай хүний өгсөн хурга..түүний үнэр нь хүртэл үнэртэх шиг санагддаг..
Миний ханцуй байна ккк..
Тэмдэглэлийн дэвтэрт нугасгүй дуртай шдээ,миний одоо хэрэглэж байгаа дэвтэрнүүд, гоё дэвтэр харагдвал шууд авдаг кк, бас одоо шинээрээ 2 ч дэвтэр бий, дуртайг минь мэддэг болохоор хүмүүс энд тэндээс авчран бэлэглэдэг юм..
Миний муу түрийвч...голсон юм голд орно гэдэг л болж байгаа эд дээ ккк..
Энэ хүн түрийвчээ мартчихаад ирж авахгүй л байна хэхэ..
Хага шидүүлсэн HTC..
Үүнийг оёж эхэлж байгаа юм, ээждээ  зориулан..
Насан багадаа наадаж өссөн
Нутгийн чамайгаа уяран саналаа.. гэдэг шиг нутгийн жаахан нуур минь дээ..
Зунд нь эргээр нь тоглож өссөн, өвөлд нь битүү тойрог гарган зам гаргаад тэшүүрээр гулгадаг байсан сан..
\Өлзийт уул.. энэ уул руу мөн ч их гардаг байсан даа...бага насаа дурсахаар ,нутгийн зураг харахаар уяраад ,нулимс ч гарах гээд байх шиг..

2 comments:

Batbold said...

sain uu? Shine bichlegtei chin yag zolgoj taarah shig bolloo. Saihan bichleg bas saihan zurganuud baina. Iluu ihiig bicheerei. Amjilt.

quarelle said...

Hi, blog maan l nadaa hani boldgiin, bayarlalaa.