Sunday, December 2, 2012

Сайнтай, муутай.

Эгэл жирийн өдөр хоногууд минь өнгөрсөөр л.
Хорвоод 30 жил амьдарчихжээ гэж бодохоор бас л сонин юмаа.
Хийсэн бүтээсэн юм үнэхээр алга. Өөрийгөө үнэхээр их чамлаж байнаа. Жил болгоны 1 сард энэ онд би ингэн тэгнэ гээд л ихэл зүйл төлөвлөдөг ч бүтээсэн нь ховор.
Ер нь ойрын үед их стресстэж , өөрийгөө их шүүгээд байна,ганцаардал,сэтгэл санааны хямрал уу бүү мэд.
Ажил,амьдрал маань хямраад өөдөө гарахгүй байгаагийн учир нь юунд байгааг мэдсээр атал засах гэж хичээж буй атал нэгэл дутуу дундуур хоосон оргиод болж өгдөггүй ээ
Хүн болсон хойно дурлана хайрлана,найзлана,нөхөрлөнө,буруу сонголтууд..
Гэхдээ сайн нь мэдээж олон бий.
Бараандуухан өдөр хоногуудад минь нар гийлгэсэн сайхан найз бас над бий. Өөдрөг цоглог, шаргуу хичээнгүй, дайчин тэр найзаасаа маш их хүч энерги авдаг юм.
Хүнд тустай олон бизнес зэрэг зэрэг эхлүүлж, шинээр суралцаж, ар гэрээ, хүүхдүүдээ авч явна , бас ижил хүсэл сонирхолтой гээд түүнээр бахархах зүйлс маш олон бий. Утсаар ярьж, санал бодлоо хуваалцаж, хааяахан чатлаад өнөгөрөхд бүх юм нэгэл сайхан бүтэмжтэй болох шиг, урам ороод явчихдаг юм. Сайхан энергитэй хүн гэж хэлдэг байхдаа.

2 comments:

Batbold said...

Hi. Уулзалгүй яасан ч их удав даа. Энэ постийг уншсан чинь яг л өөрийгөө харлаа. Миний амьдрал яг л нэг иймэрхүү. Хийх юм зөндөө, хийх хүсэл зөндөө, хичээсэн нь бас чамгүй гэсэн хэрнээ хийгдсэн нь үнэн цөөхөн. Хичээсэн нь ер нь чамлалттай юм байнаа. ккк. Ямартай чамд бас өөртөө амжилт хүсье. Хоюулаа чаднаа. :)

quarelle said...

хэй! харин тийм байна их удаж шүү ,хааяа хааяа л орж байна, намайг бас блогт ороход ингэж хэлдэг хүн байдийм байна хэхэ, нээрэн би өөрийгөө маш их чамлаж байгаа, энэ онд яагаад ч ийм байхгүй шүү гэж өөртөө анхааруулга өгөөд сууж байна. Чамд ч бас амжилт хүсий!